• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зарим асуудал

Аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор төрийн байгууллага, хувь хүний зүгээс хэн нэгнийг баярлуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг өргөн зохион байгуулдаг. Ингэхдээ цахим орчинд тусламж дэмжлэг үзүүлж байгаа хүнийхээ зургийг танигдахаар ил олон нийтийн сүлжээнд байршуулах тохиолдол цөөнгүй байдаг. Тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зорилтод бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулав, амьжиргааны доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд , өрх толгойлсон эхэд дэмжлэг үзүүллээ... гэх мэт гарчигтай нийтлэлүүд гарч эхэлдэг. Энэ нь нэр төртэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийн асуудал хөндөгдөх шалтгаан болдог. Бэлэг авсан хүүхэд тухайн зурган дээр гадаад төрх байдалдаа анхаараагүй, гэрийн орчин нөхцөл хүнд байдалтай харагдсанаар үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтад өртөх, ичих, санаа зовох зэрэг асуудал үүсдэг учраас мэдээлэл байршуулахдаа нүүр царай, гэрийн хаяг байршлыг далдлах байдлаар хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэл түгээх нь чухал юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд орон нутгийн хэмжээнд дээрх асуудлаар иргэд Комиссын орон нутаг дахь ажилтанд мэдээлэл хүргэснээр тухайн мэдээлэл оруулсан хувь хүн байгууллагыг мэдээллээ засаж байршуулах талаар зөвлөж зөрчлийн арилгуулан ажиллав.

Дэмжлэг туслалцаа үзүүлэхийг шүүмжлээгүй бөгөөд зөвхөн мэдээлэл оруулахдаа анхаарах нь чухал юм.