• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГГ-ын Цагдан хорих байрны эргэлт уулзалтын байрны өргөтгөлийн ажил хийгдэж дууслаа

Орон нутагт Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 07 сард хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж орон нутагт Комиссын гишүүний Зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хүрээнд Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын хорих байрны эргэлт уулзалтын байрыг өргөтгөх ажил хийгдэж ашиглалтад орлоо. Дээрх эргэлт уулзалтын байр нь хэт жижиг, зай талбай хязгаарлагдмал байдлаас гэр бүлийн хүмүүс уулзах, уулзалтаар ирсэн хүүхдийн эрхийн зөрчил үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх хүүхдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг Даргын Үүрэг Гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэгийн санаачлагаар аймгийн Засаг Даргын Тамгын Газар, МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар, аймгийн Барилгачдын холбоод хамтран эргэлт уулзалтын байрны хүүхдийн өрөөний өргөтгөлийн ажлыг амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагаанд сайн дураараа оролцсон хамт олон:
Э.Болдхангай Тэргүүнтэй “Барилгачдын холбоо”-ны хамт олон
Б.Энхтайван захиралтай “Эвийн гэрээ" ХХК-ны хамт олон
Х.Өнөбаяр захиралтай “Төгс -Өнөд” ХХК- ны хамт олон
Б.Болорцэцэг захиралтай "Айсуй хөгжил" ХХК-ны хамт олон
Э.Болдхангай захиралтай “Эибол” ХХК- ны хамт олон
М.Бат-Амгалан захиралтай “Сүмбэр- Өөдөө” ХХК- ны хамт олон
Б.Баттулга захиралтай “Хулшанд” ХХК- ны хамт олон
Т.Төгөлдөр захиралтай “Тобем” ХХК- ны хамт олон
О.Сэржготов захиралтай “Тогоруутай нуур” ХХК- ны хамт олон
Б.Сэмжидтуяа захиралтай “Хуртай- Өргөө” ХХК- ны хамт олон
н.Шижирбаатар захиралтай “Дэнжийн хүү” ХХК-ны хамт олон
н.Авралтхүү захиралтай “Зэс-Орд” ХХК- ны хамт олон
Г. Гомбосүрэн захиралтай "Гэт сайн" ХХК-ны хамт олон
“Төгс буянт” ХХК – ны хамт олон
Бат захиралтай “Чандмань-Илч” ХХК- ны хамт олон
н.Батбуян Төгөлдөр төвийн Барилгын материалын дэлгүүрийн хамт олон