• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар алба хаагчдад цахим сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн Прокурорын газрын захиалгаар Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ "Эрүү шүүлтээс ангид байх эрх" -ийн асуудлаар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид /сумдын хэсгийн төлөөлөгчид/ нарт цахим сургалт, мэдээллийг хамтран хүргэлээ. Тус сургалт, мэдээллээр аймгийн Прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар орон нутагт эрүү шүүлттэй холбоотой ирсэн өргөдөл, гомдлын талаар мэдээллийг хүргэж энэ төрлийн гомдол мэдээлэл буурч байгаа нь алба хаагчдын харилцаа, хандлага сайжирч сургалт мэдээллийн үр дүн гарч байгааг цохон тэмдэглэлээ.

Улсын хэмжээнд Комисст эрүү шүүлттэй холбоотой асуудлаар хандсан өргөдөл гомдол, кейс, тохиолдол дээр жишээ татан эрүүдэн шүүх хэлбэр нь бие махбод, сэтгэл санааны, эмнэлгийн гэсэн төрөл хэлбэрээр үйлдэгдсээр байгааг дурдлаа. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа талаар товч мэдээлэл хүргэв.

Сургалтад оролцогчдоос иргэд эрхийнхээ талаар маш сайн мэддэг. Харин үүргээ мэддэггүй. Үүнээс шалтгаалан Цагдаагийн албан хаагчдын эрхийг зөрчих асуудал цөөнгүй гардаг талаар дурдлаа.

Эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл нь ХҮНИЙ ЭРХ.