• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх

Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цахим нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенц, Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар "хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх"-ыг заасан байна.