• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдөр "Охидын эрхийг хамгаалах" өдөр

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс цахим уузалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад 14 сумын 100 гаруй охид оролцсон бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, ГБХЗХГ-ын ахлах, хүүхдийн эрхийн Улсын байцаагч Б.Энхтуяа нар охидын эрхийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Мөн хүний эрхийн хамтын ажиллагааны бүлгийн гишүүд цахим нөлөөлөл бүхий өсвөр үеийнхэнд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай пэйж хуудас ажиллуулж 7052-105 /ЦГ/ тусгай дугаараар охидын эрхийн зөрчлийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авах зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлээд байна.