Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон.
1.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг 24,000 (хорин дөрвөн мянган) төгрөгөөр,
- Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 310,000 (гурван зуун арван мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна.