• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дүн шинжилгээ хийж байна

Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүд 2016 оны 06 сараас өөрийн орон нутагтаа хүний эрхийн тодорхой чиглэлүүдээр сар бүр дүн шинжилгээ хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд  Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал, Сонгох, сонгогдох эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, Ахмад настны эрх, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрхийн хүрээнд дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Харин 10 сард Гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах, Төрийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх ба төрийн алба хаших тэгш эрхийн чиглэлээр дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Эрх төрлүүдээр дүн шинжилгээ хийснээр тухайн орон нутгийн онцлог, тулгамдаж буй асуудлуудыг гарган тавьж, цаашид анхаарах асуудлын талаар санал боловсруулах боломжтой юм.