Хүний эрхийн Үндэсний Комисс нь орон нутагт буюу
аймаг бүрт 1 ажилтан 2014 оноос ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд хүний эрхийн
тодорхой гомдол, хүсэлтийг тухай бүр хүлээн авч, холбогдох ажиллагааг хийж,
зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэн
ажилладаг.
2018 оны 10 сарын байдлаар Комиссын Дорнод аймаг
дахь ажилтанд 10 гомдол хүлээн авснаас Төрийн байгуулага албан тушаалтны хууль
бус үйл ажиллагаатай холбоотой 1, Хохирол нөхөн төлүүлэх тухай 2, Халдашгүй
чөлөөтэй байх талаар 3, Өмчлөх эрхтэй холбоотой 3, тэтгэмж гаргуулах тухай 1
гомдол тус тус хүлээн авснаас 1 гомдлын шалгаж шийдвэрлэх хугацаа болоогүй, 9
гомдолд зохих ажиллагааг хийж шийдвэрлүүлэн ажиллав.