Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр заасан.
Энэ эрхийн хүрээнд:
2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1\\05 дугаартай зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжөөр хүйтний улиралд хурдан морь уралдуулахыг хориглох тухай болон түүнтэй холбоотой асуудлуудаар,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Комиссын хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хийдэг бүхий л ажлыг хамарсан "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг орон нутагт зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үр дүнг үндэслэн 6 асуудлын хүрээнд Аймгийн Засаг даргад хандан Зөвлөмж хүргүүлэн ажилласан.