• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд шалгалт хийж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэн удирдан ахлах мэргэжилтэн Д.Дугарсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүд хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтыг тус газрын Экспорт, импорт, хил хорио цээрийн хэлтсийн албан хаагчдаас судалгаа авч, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажил амралтын цаг, цалин хөлс, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн байдал гэсэн асуудлын хүрээнд хийж гүйцэтгэж байна.