• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутагт ажиллав

2015 оны 12 сарын 07-09-ний өдрүүдэд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй хамтран Гурванзагал сумын 33 иргэн, Дашбалбар сумын 130 гаруй иргэн, Чулуунхороот сумын 65 иргэн, Чойбалсан сумын 40 орчим иргэдэд "Хүний эрхийн тухай ойлголт" сэдвээр танилцуулга, Хүний эрх сэтгүүл, ХЭҮК-ийн 14 дэх илтгэл, цуврал нийтлэл, мэдээлэл сэтгүүлийг түгээн, байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаармэдээлэл хүргэж ажиллалаа.