• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Про боно-2022 өдөрлөгт оролцов

Монголын Хуульчдын холбооноос жилбүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн Про Боно өдөр" болгон зохион байгуулдаг билээ.

“Хуульчийн Про Боно өдөр 2022” өдөрлөгийн Иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлын хүрээнд Аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтэс, Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорнод аймаг дахь референт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Өмгөөлөгчдийн салбар зөвлөл, Нотариатчдын танхимын салбар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран Тусгаар тогтнолын талбайд үйл ажиллагаа сурталчлах, танилцуулга хийж, хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж иргэдэд гарын авлага тараан ажиллалаа. ХЭҮК-ын ажилтан нь 2 иргэнд зөвлөгөө өгсөн болно. /Бусдад зодуулсан тухай, /