• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

стандарт батлагдлаа

“MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандарт батлагдлаа.

5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төрийн байгууллагууд туршиж эхэлнэ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн энэ стандартыг Ажлын хэсэг гарган шинэчлэн боловсрууллаа.

Уг стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу

  1. зарлиг,
  2. тогтоол,
  3. захирамж,
  4. тушаал,
  5. шийдвэр,
  6. албан даалгавар,
  7. албан шаардлага;

Зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу

  1. албан бичиг,
  2. улсын байцаагчийн акт,
  3. дүгнэлт,
  4. хурлын тэмдэглэл,
  5. тодорхойлолт

зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон.

Энэ стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах нөхцөл бүрдэнэ.