• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Хүний эрхийн тухай ойлголт”, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хууль, байгууллагын үйл ажиллагаа, Цэргийн албан хаагчдын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос 2006, 2013 онуудад хийсэн шалгалтын талаарх илтгэлд дурдсан мэдээллийг тус ангийн 200 гаруй албан хаагчдад хүргэж ажиллав. Сургалтын явцад сонирхсон асуултад хариулж, ХЭҮК-оос гаргасан гарын авлага, тараах материалыг ангийн удирдлагад хүлээлгэн өглөө. Цаашид хүний эрхийн талаар сонирхсон чиглэлээр нь дахин сургалт хийхээр болов.