• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 1 дүгээр улирлын "САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан. Зөвлөгөөний хүрээнд Комиссын ажилтан тус цагдаагийн газрын 120 гаруй албан хаагчдад "Жендер ба хүний эрх" сэдвээр 1 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалт зохион байгуулснаар жендерийн тухай , ажлын байрын дарамт, ажлын байрны бэлгийн дарамт, гомдол хаана гаргах, хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээллийг албан хаагчдад хүргэж ажилласан