Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээний хүрээнд “Жендэр ба хүний эрх” сэдвээр 1 цаг 30 минутын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хийж гүйцэтгэлээ.
Сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Шүүхийн захиргааны 45 албан хаагчид хамрагдлаа.