Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журамыг боловсруулан баталсан байна. Журам дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна
Дөрөв. Шалгалт өгөх болзол
4.1.Дараах болзлыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ:
4.1.1.Монгол Улсын иргэн байх;
4.1.2.дээд боловсролтой байх;
4.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
4.1.4.сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
4.1.5.цэргийн алба хаасан байх;
4.1.6.тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
4.1.7.тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
4.1.8.төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
4.1.9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.