• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам батлагдав. Журам дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна

2.5.Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх тухайн албан тушаалын шалгалтад оролцох эрхтэй:

2.5.1.төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн гурван жил хамгийн дээд үнэлгээ авсан байх;

2.5.2.мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;

2.5.3.сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;

2.5.4.томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх санал гаргасан байх.