• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалтаар Завхан аймагт ажиллав

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдөр Завхан аймагт ажиллав. Ажиллах хугацаандаа Комиссын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, ахлах референт Г.Ууганбаатар, референт Х.Наранцэцэг, ахлах шинжээч Д.Гантулга нартай хамтран дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

  • Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд,
  • Завхан аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч хохирогч болсон, ял шийтгүүлсэн , албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйл ажиллагаанд,
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж ажиллав.