Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдөр Увс аймагт ажиллав. Ажиллах хугацаандаа Комиссын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, ахлах референт Г.Ууганбаатар, референт Х.Наранцэцэг, ахлах шинжээч Д.Гантулга нартай хамтран дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.
- Увс аймгийн Засаг даргын тамгын газарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд,
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч хохирогч болсон, ял шийтгүүлсэн , албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйл ажиллагаанд,
- Улаангом Политехникийн коллежийн Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд
- Увс аймгийн Дулааны 2 дугаар станц ТӨХКийн ажилтнуудын Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж ажиллав.