Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунангийн баталсан удирдамжийн дагуу тус аймгийн Цагаан-Овоо суманд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажиллав. Тус суманд ажиллах хугацаанд:
Сумын удирдлагуудтай уулзаж хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар санал солилцож ажиллав.
Цагаан-Овоо сумын Төрийн байгууллагын 17 албан хаагчдад Хүний эрхийн тухай ойлголт, Жендерийн тухай ойголт сэдвээр нийт 3 цагийн сургалт зохион байгуулсан.
Сумын ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллав.