Цагдаагийн алба хаагч болон хуулийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн хамгаалагч-цагдааг урамшуулах зорилгоор "Хариуцлагатай алба хаагч" аяныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 8 дугаар сарын 28-наас эхлэн улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.
Уг аяны хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгчдөд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд 1 цагийн сургалт зохион байгуулав.