• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цэргийн ангиудад шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 02-нээс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ... дугаар анги, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ... дугаар ангиудын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан.

Тухайн ангиудад "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах, мэдээлэл цуглуулж ажиллав.