ХЭҮК-ийн даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 сарын 18-ны
өдөр Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны
үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.Хяналт шалгалтаар Цагдан
хорих байрны орчин нөхцөл, хоригдсон этгээдийг хүлээн авах, ахуй
хангамж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүү шүүлтээс ангид байх асуудлыг
шалгаж илтгэх хуудсыг хүргүүлэв