• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмч ажилтнуудад сургалт хийв

“СҮРЬЕЭГЭЭС УЛБААТАЙ ГУТААН ДОРОМЖЛОЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЛЫН ҮНЭЛГЭЭ”-ний хүрээнд зохион байгуулж буй “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сүрьеэгийн тасгийн 15 албан хаагчдад 2 цагийн сургалт хийлээ. Сургалтын хүрээнд хүний эрхийн тухай ойлголт, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн мэдээллийг хүргэж, практикт тулгамддаг асуудлын талаар санал солилцсон болно