• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр боллоо. ГХУСАЗСЗөвлөлийн 2018 онд батлагдсан төлөвлөгөөнд нэмэлт тодотгох санал, аймгийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөнд тусгах санал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын Говийн бүсийн зөвлөгөөний талаарх мэдээлэл зэрэг асуудлаар хэлэлцлээ. Сүүлийн үед Дундговь аймагт зам тээврийн осол, хэрэг буурахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төв авто замаар холбогдож байгаа зэргэлдээ Өмнөговь, Төв аймгуудтай хамтран ажиллах талаар санал хэлэлцэж, хүсэлт гаргах талаар ярилцлаа. Зам тээврийн ослын гэмт хэрэг зөрчлийг арилгахад замын цагдаагийн эргүүлийн постонд гарч байгаа албан хаагч нарт техник тоног төхөөрөмжийн дутагдалтай асуудал тулгардаг төдийгүй энэ асуудлыг орон нутагтаа шийдэх нь зүйтэй гэж үзээд Өмнөговь аймагтай хамтран ажиллах санал хүргүүлэхээр зөвлөлийн гишүүд шийдвэр гаргалаа. Цаашид зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг томилогдож ажиллана.