• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Хулд сумын Ар цагаан,Ацатхүрэнгийнжоншны Бичил уурхай эрхлэгчдэд, Өлзийт сумын Шарангат гэдэг газруудад олборлолт явуулж буйаймгийн тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Татварын хэлтсийн мэргэжилтэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нартай хамтран 10 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 09 дүгээр сарын 21-22-ний өдрүүдэдтанилцахад олон жил малталт явуулсан өндөр мөргөцөг үүсгэн аюултай байдалтай гар аргаар олборлох боломжгүй болсон бөгөөд Худалдан авалт хийдэгкомпаниудэкскаватор оруулан малталт явуулж байсан. Экскаватораар буулгасан чулууг ачааны машинаар зөөж тэгш талбай дээр буулган бичил уурхайчид гар аргаар ялгаж байлаа. Уурхайн талбайд аюулгүй ажиллагааны таних тэмдэг тэмдэглэгээг тавьж, аюулгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлсэн байна.  Ар цагаан,Ацатхүрэнгийнбичил уурхай одоогоор нэг нөхөрлөл, нэг хоршооны 100 гаруй иргэн ажиллаж байна.