• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхай дахь зөрчил маргааныг шийдвэрлэх арга зам сургалтыг Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг сумуудад зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг "Бичил уурхай дахь зөрчил маргааныг шийдвэрлэх арга зам" сургалтыг Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Ц.Адъяахишиг, Хэнтий аймаг дахь ажилтан Д.Эрдэнэбясгалан, Дорноговь дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ нартай 2018 оны 09-р сарын 17-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг суманд хамтран ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь ажилтан Т.Баярцэцэг дараах сургалтуудыг зохион байгуулсан.   Дундговь аймгийн Хулд суманд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрийн албан хаагчдад "Хүний эрхийн зөрчил” сургалтыг хийсэн. Сургалтад нийт 56 албан хаагч оролцсоны 45 эмэгтэй, 16 эрэгтэй, 9 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагаас Дундговь аймгийн Өлзийт сумын төрийн албан хаагчид болон бичил уурхай эрхлэгчдэд "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сургалт хийсэн. Сургалтад нийт 34 хүн оролцсоны 20 эмэгтэй, 14 эрэгтэй. 9 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагт Дундговь аймгийн Хулд Ар Цагаан, Ацат хүрэн хэмээх газар үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлийн гишүүд ХАМО иргэд, болон худалдан авалтын үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилтнууд нийт 15 хүнтэй уулзалт хийв. Эдгээрийн 3 нь эмэгтэй 12 эрэгтэй 9 дүгээр сарын 19-ний өглөө 14 цагаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид болон бичил уурхай эрхлэгчдэд "Хүний эрхийн зөрчил ” сэдвээр сургалт хийсэн. Сургалтад нийт 53 хүн оролцсоны 34 эмэгтэй, 19 эрэгтэй. 9 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагаас Дорноговь аймгийн Айраг сумын бичил уурхайчдад "Хүний эрхийн зөрчил” сэдвээр сургалт хийсэн. Сургалтад нийт 25 хүн оролцсоны 9 эмэгтэй, 16 эрэгтэйхамрагдсан байна.