• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн Луус сумын бичил уурхайчдад сургалт хийлээ

 Аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Онцгой байдлын газар, Татварын газруудтай хамтран 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичил уурхайчдыг хууль эрх зүйн болон хүний эрх, жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайчдад "Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх ” сэдвээр сургалт хийв. Сургалтад нийт 59 хүн оролцсоноос эрэгтэй-39, эмэгтэй-20 хамрагдлаа.