Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь улсын өмгөөлөгч нартай хамтран Дэлгэрхангай суманд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажиллаа. Үдээс өмнө буюу 09-12 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үдээс хойш сургалтууд зохион байгуулав. Дэлгэрхангай сумын иргэд болон төрийн байгууллагын албан хаагч нарт ХЭҮК-ын танилцуулга болон Хүний эрхийн тухай ойлголт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг сумын ЗДТГ-ын хурлын танхим, сургуулийн зааланд тус тус явуулж нийт 38 хүн оролцлоо. Сумын ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн номын сан, Эрүүл мэндийн төвүүдэд комиссоос гаргасан номнуудыг байгууллагуудын номын санд хүлээлгэн өглөө.