• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байранд байгаа сурагчид сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг аймгийн ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байранд амьдарч байгаа малчдын хүүхдүүдийн хүний эрхийн тухай ойлголт, үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ойлголт" сэдэвт сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Сургалт дотуур байрны хоолны зааланд болж, сургалтад нийт 60 хүүхэд оролцсоноос эрэгтэй-25, эмэгтэй-35 хамрагдлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.3.3 дахь хэсэгт "Хөдөөгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх ” гэж заасны дагуу Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байрны өрөө тасалгааны зохион байгуулалтболонүйл ажиллагаатай танилцсан