• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Малчин өрхийн хүүхдийн сурч боловсрох эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийлээ

ХЭҮК-ын Ажлын албаны даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр баталсан удирдамжийн дагуу "Малчин өрхийн, ядуу эмзэг бүлгийн хүүхэд болон хөдөлмөр эрхлэгч хүүхдийн сургууль завсардалт ба сурч боловсрох” эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийлээ. Энэ дүн шинжилгээний эрхийн хүрээнд мэдээллийг цуглуулахад аймгийн ГБХЗХГазар, БСУГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай хамтарч ажиллалаа. Аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүлэг, хамрагдалтын 2017 оноос 2018 оны хичээлийн жилд 109 бүлгийн нийт 3262 хүүхдээс эмэгтэй-1563, эрэгтэй-1699 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. СӨБ байгууллагат хамрагдаж байгаа 3262 хүүхдээс малчин өрхийн нийт 768, үүнээс эмэгтэй-382, эрэгтэй-386 хүүхэд байна. Аймгийн хэмжээнд ЕБСургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт 331 бүлгийн 8084 сурагчид хамрагдаж байгаагаас малчдын хүүхэд 3662, үүнээс эмэгтэй-1815, эрэгтэй-1847 байна. Тус аймаг нийт 19 ЕБСургуульд малчин өрхийн хүүхэд болон дотуур байранд хамргадаж байгаа хүүхэд нийт 752, үүнээс эр 378, эм 374 хүүхэд амьдарч байна.  ЕБС-ийн гадна байгаа 6-14 насны хүүхдийн 2017-2018 оны хичээлийн судалгаагаар 19 хүүхдээс 8 эмэгтэй, 11 эрэгтэй малчин өрхийн 7 хүүхэд сургуулиас завсардсан байна. Сургуулиас завсардах шалтгаан нь: - Амьдралын гачигдал-3 - Сурах дургүй-1 - Ажил эрхлэхээр-4 - Өвчний улмаас-14 - Бусад-1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-13, үүнээс оюун ухааны-4, хавсарсан хэлбэрийн-9 хүүхэд байна. Хөдөлмөр эрхлэгч хүүхэд аймгийн хэмжээнд хурдан морь унаач 140 хүүхэд бүртгэлтэй байдаг. Бүгд ЕБСургуульд суралцаж байна. Өөр хөдөлмөр эрхлэгч хүүхэд байхгүй болно.