• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны оюутнуудад "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт" сэдэвт 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг аймгийн Мэргэжил

120105234_711760812746158_2176032249308154250_n.jpg

сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын танхимд явуулж, сургалтад нийт 72 оюутан хамрагдаж, үүнээс эрэгтэй 42, эмэгтэй 30 хүүхэд хамрагдлаа.

Сургалтын агуулгын хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.