• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон талт хамтын ажиллагааны зөвлөгөөн зохион байгууллаа

 Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүнээр ХЭҮК-ын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг орж ажилдаг. "Олон талт хамтын ажиллагаа” аймгийн зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун болон хуулийн хүрээний байгууллагууд, бүх сумдын ИТХ-ын болон Засаг дарга нар зэрэг 100 хүн оролцлоо. Хөтөлбөрийн дагуу ХЗДХЯамны Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны Ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын бодлого чиглэлийн талаар илтгэл, С.Сүхбаатар дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад анхаарах зарим асуудлаар мэдээлэл, Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хамтарсан багийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар, Хүний эрхийн Үндэсний комиссын аймаг дахь референт "Хүний эрхийн ойлголт”, ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр, Сайнцагаан, Өлзийт сумын ГХУС чиглэлээр хийсэн ажлын тайлан зэрэг илтгэл, мэдээллүүдийг зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа. Дараа нь илтгэлүүдтэй холбоотой асуулт хариулт, ярилцлага болж зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн төсөлд санал авлаа. Оролцогч бүрт хүний эрх гэж юу вэ танилцуулга тараалаа.