• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын охидын өдрөөр охидуудад сургалт хийлээ

 "Олон улсын охидын өдөр"-өөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор 1-р сургуулийн ахлах ангийн охидод 2018 оны 10-р сарын 11-ний 15 цагаас "Хүүхдийн эрх ба хамгаалал" сэдвээр 1 цагийн сургалт хийлээ. Сургалтад нийт 62 охид хамрагдлаа. Сургалтын дараа хэлэлцүүлэг зохион байгуулж, Цахим орчин дахь охидын эрхийнзөрчил, Гэр бүлийн орчин дахь охидын эрхийн зөрчил,Сургуулийн орчин дахь охидынэрхийн зөрчил, Нийгмийн орчиндахь охидын эрхийн зөрчил сэдвүүдээр дөрвөн баг болж тулгамдаж байгаа асуудлаа гаргаж ирлээ. Хэлэлцүүлгээр Цахим орчин дахь охидын эрхийн зөрчил Нийгмийн орчин дахь охидын эрхийн зөрчил Гэр бүлийн орчин дахь охидын эрхийн зөрчил Сургуулийн орчин дахь охидын эрхийн зөрчил -Цахим орчинд хувь хүний зөвшөөрөлгүйгээр сөрөг мэдээлэл, зураг бичлэг цацдаг - Хувийн чатаар ёс бус үг хэллэгээр дарамталдаг - Хувийн нууцыг цахим ертөнцөөр цацаж эвгүй байдалд оруулдаг - Садар самуун сурталчилсан бүлэгт охидыг нэмдэг -Олон нийтийн газар охидыг эвгүй байдалд оруулдаг - Гадаад үзэмжээр нь гадуурхах - Охидын эмзэг сэдвийг хөндөх - Нэр хоч өгөх - Сэтгэл санааны дарамт үзүүлдэг   - Үерхэл нөхөрлөлийг нь хориглох - Эд материалын хохирол үзүүлэх - Сурч боловсрох эрхийг нь хориглох - Ураг төрлийн хүчирхийлэл, үл хайхрах - Биеийн хүчний ажил - Томчууд хүүхдийн хажууд буруу үлгэр дууриалал үзүүлдэг - Гадаад байдлыг харж нэр хоч өгдөг -Тоглоом шоглоомоор биед зөвшөөрөлгүй халддаг -Сурлага, гадаад үзэмжээрээ хуваагдаж бусдыг ялгаварладаг - Өөрийн үзэл бодлыг тулгадаг - Хүсэл сонирхлыг нь хязгаарладаг