Дундговь аймгийн сумдын Багийн Засаг дарга нарыг
чадавхжуулах цугларалт 2017 оны 03-р сарын 20-23-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Сургалтын
хөтөлбөрийн дагуу 2017 оны 03-р сарын 22-ны өдөр ХЭҮК-ын болон аймаг дахь ажилтан 2016 онд зохион байгуулсан ажлаа танилцуулж,
цаашид хамтран ажиллах боломжтой талаар мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын танилцуулга олшруулж, нийт 65 багийн
Засаг дарга нарт тараалаа.