• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

"Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал" төслийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Дундговь аймаг дахь ажилтан миний бие төсөл хамтран  хэрэгжүүлэгч Төрийн байгууллагуудтай хамтран 11 хүний бүрэлдэхүүнтэй  2017 оны 09 дүгээр сарын 21-22 –ний өдөр аймгийн Өлзийт, Хулд сумын жоншны уурхайд ажиллав. Тус сумын  уурхайчид олноор ажиллаж байгаа жонш олборлолтын газруудтай биечлэн танилцаж бичил уурхайчдад байгууллагуудтай хамтран сургалт зохион байгууллаа. Сургалт Хулд сумын соёлын төвд болж, нийт 56 хүн оролцлоо. Хөтөлбөрийн дагуу дараах сургалтыг зохион байгууллаа. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан журам, шинэ журмыг сурталчлах – Хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн П.Очирбат, Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Нямсүрэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулга-Халамж, хөдөлмөр үйлчилгээний газрын мэргэжилтэн – Ц.Оюун-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэнд даатгалын шимтгэлийн талаарх сургалт- ЭМНДХ-ийн улсын байцаагч Н.Баттүвшин, Хүний эрхийн ойлголт, жендэрийн эрх ба тэгш байдал – ХЭҮК-ын Дундговь аймаг дахь ажилтан Т.Баярцэцэг, Бичил уурхай дахь байгаль хамгааллын төлөвлөлт, түүний гүйцэтгэл- БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Х.Анхбаяр,  Бичил уурхайн татвар, төлбөрийн эрх зүйн орчин-Татварын улсын байцаагч Ш.Мөнгөнцэцэг нар сургалт хийлээ. Сургалтад хамрагдсан иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.