• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

"Хүний эрхийн ойлголт” сэдэвт сургалтыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч нарт 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09:30-10:30 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд болж нийт 14 хүн хамрагдсан байна. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Цагдаагийн газрын сургалтын хөтөлбөрийн дагуу явагдлаа. Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариун ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.