• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

"Хүний эрхийн ойлголт” сэдэвт сургалтыг Дундговь аймгийн Шуудан холбоо үйлчилгээний газрын төвийн болон сумдын ажилтан нарт нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11:00-12:00 цагт сургалтыг зохион явууллаа. Сургалт аймгийн Шуудан холбоо үйлчилгээний газрын хурлын танхимд болж, нийт 17 хүн хамрагдаж, 17 хүнээс 14 эмэгтэй, 3 эрэгтэй хүн оролцлоо. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариун ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.