• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

"Хүний эрхийн ойлголт” сэдэвт сургалтыг Дундговь аймгийн Татварын хэлтсийн төвийн болон сумдын байцаагч нарт 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 14:30-15:30 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт аймгийн Татварын хэлтсийн хурлын танхимд болж нийт 20 хүн хамрагдсанаас 3 эрэгтэй, 17 эмэгтэй оролцов. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулан ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.