• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтан нарт нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ний өдрийн 10:00-11:00 цагт сургалтыг зохион явууллаа. Сургалт Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын өрөөнд болж, нийт 8 хүн хамрагдаж, 8 хүнээс 3 эмэгтэй, 5 эрэгтэй хүн оролцлоо. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулан ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.