• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн газар, Сайнцагаан сумын ЗДТГазартай хамтран тус сумын иргэдэд сургалт явууллаа. Хүний эрхийн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 10:30-12:30 цагт арга хэмжээг зохион байгууллаа. Хөтөлбөрийн дагуу ХЭҮК-ын референт Т.Баярцэцэг "Хүний эрхийн тухай ойлголт”, "Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сургалт хийлээ. Сургалт Сайнцагаан сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж, нийт 25 хүн хамрагдаж, 25 хүнээс 3 эрэгтэй, 22 эмэгтэй оролцлоо.