• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Дундговь-Ус ОНӨҮГазрын даргын захиалгаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажилчдад "Хүний эрхийн тухай ойлголт” сургалт хийлээ. Сургалт Дундговь-Ус ОНӨҮГазрын хурлын танхимд болж, нийт 35 хүн хамрагдаж, үүнээс 18 эрэгтэй, 17 эмэгтэй оролцлоо. Дээрхи байгууллагуудын захиалгын дагуу сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулан ярилцлаа. Мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.