• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

ХЭҮК, МҮЭХ, МХЕГ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн хамтарсан "Хөдөлмөрлөх эрх" говийн бүсийн сургалт 2016 оны 3 сарын 24-25-ны өдрүүдэд Дундговь аймагт боллоо. Сургалтанд МҮЭ-ийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, МХЕГ-ын хөдөлмөрийн улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн улс төрийн ажилтан Ч.Оюунгэрэл, МҮЭХ-ны ХНБГ-ын мэргэжилтэн М.Баярмаа нар сургалт хийв. Сургалтын гол зорилго нь ҮЭ-ийн ажилтнууд, хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал,ЗӨВЛӨМЖ-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж харилцан санал солилцох,үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах юм. Орон нутагт хүний эрх,хөдөлмөрлөх эрхийн тулгамдсан асуудлаар Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын ХЭҮК-ын орон нутгийн ахлах мэргэжилтэн нар илтгэл тавилаа. Мөн ҮЭ-ийн анхан шатны нэгж дээр илэрч буй тулгамдсан асуудлаар дээрх аймгуудын ҮЭ-ийн Хороодын дарга нар мэдээлэл хийлээ.Сургалтын төгсгөлд энэ чиглэлээр аймгууд цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.