• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

УУЛ УУРХАЙН БҮС НУТАГТ ОРШИН СУУЖ БУЙ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, нийгэм-соёлын өөрчлөлт бий болж, нийгмийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэх хандлагатай байна. Иймд охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхэд уул уурхайн үйл ажиллагааны үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлж, холбогдох кейс, тохиолдлыг судалж баримтжуулах, үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулахад чиглэнэ. Уул уурхай бүс нутаг дахь охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийхээр ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймаг болон тус аймгийн Цогтцэций, Ханбогд, Гашуун сухайт, Баян-Овоо зэрэг сумдад ажиллаа. Энэ ажлын хүрээнд сумдын удирдлага болон холбогдох ажилтнууд уулзаж, бүс нутаг дахь эмэгтэйчүүдийн бэлгийн боловсрол, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаарх мэдээллийн хүртээмж, жирэмсэн эхэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үр зулбалт, үр хөндөлтийн нөхцөл байдал, ХДХВ/ДОХ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, бэлгийн хүчирхийллийн зэрэг асуудлаар бүлгийн болон ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн охид эмэгтэйчүүдээс санал асуулга авлаа.

119218227_1309755302710928_4211283643325373109_n.jpg

118953594_316922666283267_918021929706513825_n.jpg

119600386_1248145888856304_9206678739322648199_n.jpg