• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран сургалт зохион байгууллаа.

Аймгийн төвд оршин суудаг иргэдэд хууль тогтоомж, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, анхны тусламжийн мэдлэг чадвар олгох зорилгоор Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран "Хамтын ажиллагаа” сургалтыг хамтран зохион байгууллаа. Сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, нийт 22 хүн оролцлоо. Сургалтыг хөтөлбөрийн дагуу дараах байдлаар зохион байгууллаа. Хүний эрхийн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл-ХЭҮК-ын референт Т.Баярцэцэг, Анхны тусламж үйлчилгээний талаар- Улаан загалмайн сургагч байгш Б.Жавжаа, Хүүхэд хамгааллын тухай хуулиар-ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Цэцэг, Зөрчлийн тухай хууль, хүлээлгэх хариуцлага- Цагдаагийн газрын ажилтан Ж.Жавзандулам нар сургалт явууллаа.