• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуралд оролцлоо

Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн гишүүнээр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг референт гишүүнээр ажилдаг. ГХУСАЗЗөвлөлийн хурал болж 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт тооцож, 2018 оны төлөвлөгөөг баталлаа. Зөвлөл архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрал, хулгай болон зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд "Гэмт хэрэг зөрчилгүй аюулгүй амар тайван орчин” аяныг зохион байгуулж, сум, байгууллагад 7-14 хоног дэвтэр, цом аялуулсан байна. Аяны зорилгыг амжилттай сайн хэрэгжүүлсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг сайн зохион байгуулж тайлагнасан сум, байгууллагыг шалгарууллаа. Сумдаас Сайнцагаан сум Тэргүүн байр, Өлзийт сум хоёрдугаар байр, Хулд сум 3-р байр, Өндөршил 5-р байр, Дэрэн сум 5-р байруудад тус тус шалгарч , 300,000 -1,2000000 төгрөгөөр, байгууллагын түвшинд аймгийн Цагдаагийн газар 1-р байр, ГБХЗХГ 2-р байр, ШША 3-р байранд шалгарч 200,000 -350,000 төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэлээ.