• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт

Олон улсын Хүний өдрийг угтан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 иргэдэд Хүний эрхийн тухай ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага сургалтыг 2015 оны 12-р сарын 09-ний өдөр Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сайнцагаан сумын ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Мөн 2015 оны 12-р сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр аймгийн Хуульч, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран "Хүний эрх ба хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийг Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, ТББ, хүүхдүүдийг оролцууллаа. Хэлэлцүүлэгт нийт 42 хүн хамрагдлаа. Энэ арга хэмжээний үеэр Олон улсын Хүний эрхийг энэ өдөр яагаад тэмдэглэх болсон учир, зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн орон нутгийн Дундговь ТВ-ээр "Хүний эрх ба хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийн тухай мэдээллээ.