Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Европын холбооны санхүүжилтээр Хөдөлмөрийн хүрээн дэх хүчирхийлэл, дарамтын талаарх олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ сэдэвт онлайн сургалт зохион байгуулагдлаа.
Энэ арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, ОУХБ-ын конвенцийн хэрэгжилтийг дэмжих хорооны гишүүд, МАОЭНХ, ХЗДХЯ, ХЭҮК, МХЕГ, ЖҮХ, ИНБ-ын төлөөлөл, МҮЭ-ийн хуульч өмгөөлөгчийн багийн гишүүдээс бүрдсэн 60 орчим хүн оролцож мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.
Ингээд хөтөлбөрийн дагуу ОУХБ-ын Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөрийн хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алэйн Пельс ОУХБ-ын “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай” 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийг танилцуулж, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг “МҮЭ-ийн холбооны мэдээллийн кампанит ажил”-ын талаар товч мэдээлэл хийж, нийгмийн түншлэгч талууд болон ЖҮХ, МХЕГ, ХЭҮК, АББД-тай тэмцэх ИНБ-уудын эвслээс өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан мэдээлэл хийлээ.