• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн газартай хамтран эргүүл хийлээ

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг Цагдаагийн газартай хамтран төв замын пост болон олон нийтийн газар эргүүл хийх хуваарь гаргасан. Эргүүлийн хуваарийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь референт Т.Баярцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Ганзориг, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Лхагважав нартай хамтран 2018 оны 05 дугаарын сарын 06-ны өдрийн 19.00 цагаас 24.00 цагт хүртэл эргүүл хийлээ. Эргүүлийг аймгийн төв болон олон нийтийн үйлчилгээний газар, МСҮТөв, 1-р сургууль, 2-р сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний санал хүсэлтийг сонсож зөвлөгөө өглөө.